Таны мэдлэгт...
ХБНГУ-д орогнох эрхийг Үндсэн хуулийн 16а зүйлд заасан байдаг. Энэ нь үндсэндээ хүний нэр төрийг хамгаалахын зэрэгцээ хүний амь нас, бие махбодийн бүрэн бүтэн байдал, эрх чөлөө болон бусад үндсэн эрхийг хамгаалдаг. Үүний зэрэгцээ дүрвэгсдийн тухай 1951 оны Женевийн конвенцид үндэслэсэн ЕХ-ны хуулиар цагаачлалын бодлогыг голчлон баримталдаг. Цагаачлал, дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Холбооны алба нь орогнол хүссэн өргөдлийг боловсруулах үүрэгтэй. Холбооны мужууд орогнол хүссэн хүмүүсийн байр, нийгмийн халамжийг хариуцдаг.
Орогнол олгох үйл явцыг товч бөгөөд тодорхой дүрсэлбэл:
Ирсэн тухайгаа мэдэгдэж бүртгүүлэх
Герман улсад ирсэн орогнол хүсэгчид төрийн байгууллагад бүртгүүлж, бүртгэлд хамрагдсан даруйдаа бүртгүүлсэн тухай бичиг авдаг. Ингээд тухайн холбооны муж дахь хамгийн ойрын орогнол хүсэгчдийг хүлээн авах төвд / камп/ хүргэгдэж очно.
Хувийн өргөдөл
Орогнол хүсэгчид орогнол хүссэн өргөдлөө өгч, оршин суух зөвшөөрлийн тодорхойлолт авдаг. Оршин
суух зөвшөөрөл нь таныг орон зайн хувьд хязгаарлагддаг (тухайлбал оршин суугаа хаягнаас 50 км.ээс дээш зайнд зорчих эрхийг хязгаарладаг ).
Дублин процедур
Дублины журмыг ЕХ-ны гишүүн улсад орогнох журмыг хэрэгжүүлэхэд ашигладаг. Тухайлбал таныг ЕХ-ны өөр нэг улсад өмнө нь гар хурууны хээгээ өгсөн эсэх, бүртгэгдсэн эсэхийг шалгах процесс. Хэрэв ЕХ- ны аль нэг улсаар дамжин ирсэн нь тогтоогдвол таныг 6 сарын дотор тухайн улс руу албадан шилжүүлэх эрхтэй.
Interview буюу Ярилцлага
Өөрийн улсаасаа оргон зайлсан шалтгаанаа тайлбарлана. Үүнд өөрсдийн амьдралын түүх, амьдралын нөхцөл байдлыг танилцуулж, хэрхэн ямар замаар германд ирсэн тухайгаа тайлбарлана, мөн эх орондоо буцаж очвол таныг хүлээж буй нөхцөл байдлын талаар мэдээлэх үүрэгтэй.
Дараа нь Холбооны алба орогнол хүссэн өргөдлийг шийдвэрлэнэ.
Орогнол хүссэн өргөдөлд Холбооны алба Орогнол олгох тухай хуулийн үндсэн дээр:
- орогнох эрх Art.16a GG
- дүрвэгсдийн хамгаалалт nach Paragraph 3 AsylG
-нэмэлт хамгаалалт nach Paragraph 4 AsylG
-албадан гаргахыг хориглох nach Paragraph 60 Aufenth гэсэн дөрвөн төрлийн хамгаалалтын аль нэг нь байгаа эсэхийг шалгадаг.
Хамгаалах эрх байгаа бол өргөдөл гаргагчид эерэг шийдвэр / positiv/ гаргана.
Хамгаалалтын аль ч хэлбэрийг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд орогнол хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзана.
Холбооны алба орогнол хүссэн өргөдөлд чинь татгалзсан хариу өгсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, шүүх шийдвэрийг хянана.
Нэхэмжлэл гарган давж заалдаад ахин татгалзсан хариу авсан нөхцөлд буюу өөрөөр хэлбэл орогнох журам дууссан нөхцөлд Герман улсыг орхин явах үүрэг давхар дагадаг. Энэ үүргийг оршин суугаа хотын Auslanderbehörde /Цагаачлалын алба (§ 71 AufenthG) нь холбооны нутаг дэвсгэрт (AufenthG) гадаадын иргэдийн оршин суух, хөдөлмөр эрхлэх, нэгтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан гадаадын иргэдийн тухай хуулийн заалтын дагуу оршин суух болон паспортын арга хэмжээ, шийдвэр гаргах үүрэгтэй байгууллага юм/ гүйцэтгэнэ.
